
RACE RULES
“KHADAT TRAIL 50К”
УРАЛДААНЫ ДҮРЭМ
1.
Оролцогчид нас бие буюу 18 нас хүрсэн байх.
2.
Энгэрийн дугаарыг урд талдаа, харагдахуйц ИЛ зүүсэн байна. Хяналтын цэгүүд дээр өөрийн энгэрийн дугаараа харуулж бүртгүүлэх нь гүйгчдийн үүрэг.
3.
Замын тэмдэглэгээг оранж тууз, дарцаг, чиглэл заасан тэмдгээр тэмдэглэх бөгөөд гүйгчид зөвхөн заасан тэмдэглэгээний дагуу гүйнэ. GPX file цагандаа суулгахыг зөвлөж байна. Зам товчилж гүйсэн тохиолдолд уралдаанаас шууд хасах бөгөөд финишер медаль олгохгүй. Урд чинь яваа гүйгч зам товчилж харагдвал зургийг нь авч зохион байгуулагч нарт болон CP -ны ажилтанд хандана уу.
4.
Гараан дээр болон Хяналтын цэгүүд дээр Gear check буюу заавал байх ёстой зүйлсийг түүврийн байдлаар шалгана. Хяналтын цэг дээр саатаж хэрэгслүүдээ шалгуулах нь гүйгчдийн үүрэг. Gear check бол зөвхөн гүйгчдийг гэмтэл бэртэлгүй уралдуулах, тэдний аюулгүй байдлыг хангах үүднээс тавигдах шаардлага юм. Тиймээс шалгуулахгүй эсэргүүцэх эсвэл энгэрийн дугаар байхгүй болон заавал байх ёстой хэрэгсэл байхгүй тохиолдолд Хяналтын цэгээс цааш явуулахгүй, барианд орсонд тооцохгүй бөгөөд финишер медаль олгохгүй.
5.
Уралдаанд түрүүлж барианд орсон эхний 5 байрын гүйгчдийг барианд орсны дараа заавал байх ёстой хэрэгслүүдийг дахин шалгана. Хэрэгсэл дутуу бол байр эзлүүлж шагнал олгохгүй бөгөөд дараагийн гүйгчид шагналыг шилжүүлнэ.
6.
Оролцогчид бусад гүйгчидтэй найрсаг боловсон харьцана. Гүйцэж түрүүлэх бол эелдэгээр мэдэгдэж зүүн гар талаар нь гүйцэж түрүүлнэ. Гүйцэж түрүүлж байгаа тамирчинд зам тавьж өгнө. Нарийн жим дээр нэгнийгээ түлхэж болохгүй, зөвхөн хажуугаар нь гарах зайтай үед гүйцэж түрүүлнэ.
7.
Khadat Trail 50K эко уралдаан бөгөөд ойд болон жим дээр хог хаявал торгууль оногдуулах эсвэл уралдаанаас шууд хасна. Хяналтын цэг дээр цаасан аягаар үйлчлэхгүй тул өөрийн аягаа хэрэглэнэ.
8.
Хяналтын цэг бүрт Cut-off time буюу таслах цаг байх бөгөөд цагтаа амжаагүй тохиолдолд уралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй. Хэрэв гүйгчид зохион байгуулагч нарын шаардлагыг биелүүлэхийг эсэргүүцэж цааш үргэлжлүүлсэн тохиолдолд барианд орж замаа гүйцээсэнд тооцохгүй, финишер медаль олгохгүй.
9.
Оролцогчид бусад гүйгчидтэй болон сайн дурын ажилтнууд, хөгжөөн дэмжигчид, шүүгч нартай соёлтой боловсон харьцана. Хараалын үг хэлэх, шүүгч нартай маргалдах, тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд уралдаанаас хасах хүртэл арга хэмжээ авна.
10.
Оролцогч бүр өөрийн аюулгүй байдлыг хангах, цаг агаарын байдалд тохируулж хувцаслах, гэмтэл бэртлээс сэргийлэх үүрэгтэй. Гүйгчид уралдаанд оролцоход эрүүл байх ёстой бөгөөд зүрх судасны болон амьсгалын асуудалтай бол эмчийн дүгнэлтийг заавал үзүүлэх ёстой.
Гэмтэж бэртэх, гүйлтийн замаас төөрөх болон оролцогчдын хувийн эрүүл мэндийн асуудлаас үүдсэн аливаа хохиролыг уралдааны зохион байгуулагчид хариуцахгүй. Оролцогч бүр аюулгүй байдлаа хангаж дүрэмтэй танилцаж нарын үсэг зурна.
11.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлс болон цаг уурын эрс нөхцөл байдлаас шалтгаалж уралдааныг цуцалж болох бөгөөд оролцогчид хүлээн зөвшөөрөх ёстой. Уралдаан цуцлагдсан тохиолдолд хураамжийг буцааж олгохгүй бөгөөд гүйгчдэд зориулж бэлдсэн race package-ийг олгоно.